Аппликейшин татах

Ажлын ярилцлаганд орж байгаа хүнээс заавал асуух 30 асуулт

#1 Та өөрийгөө танилцуулна уу.

#2. Та яагаад өөрийгөө энэ ажилд тохирно гэж бодож байна вэ?

#3. Та яагаад энэ ажлын байрыг сонирхож байгаа вэ?

#4. Манай байгууллагын талаар та мэдээлэлтэй юу?

#5. Та яагаад энэ мэргэжлийг сонгож сурсан бэ?

#6. Таны ажил мэргэжлийн юу нь танд хамгийн их таалагддаг вэ? Яагаад?

#7. Таны өнгөрсөн ажлын туршлагуудаас харахад таны хувьд хамгийн сайн болсон, хамгийн сайн хийсэн гэж үнэлдэг ажлын талаараа ярина уу.

#8. Та ямар баг хамт олонтой ажиллахыг хүсдэг вэ?

#9. Танд удирдлагын ямар арга барил тохирдог вэ?

#10. Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?

#11. Таныг ажилд авбал манай байгууллагад болон багт оруулах таны хувь нэмэр юу байх вэ?

#12. Таны цаашдын карьер зорилго юу вэ?

#13. Ямар зан чанар, дадал зуршилтай ажилтан амжилтанд хүрнэ гэж та боддог вэ?

#14. Ажлын байран дээрх үл ойлголцолыг та хэрхэн давж туулдаг, засч залруулдаг вэ?

#15. Таны хамгийн сайн давуу талууд юу вэ?

#16. Стрессийг зохицуулах, ажил амьдралын балансыг зөв тэнцвэртэй авч явах тал дээр та юу хийдэг вэ? Ямар зуршилтай вэ?

#17. CV дээрээ оруулаагүй өөр ямар нэгэн ажил хийж байсан туршлага, хамрагдсан сургалт бий юу?

#18. Таны хобби, сонирхол юу вэ?

#19. Таныг эргэн тойрны хүмүүс тань хувь хүнийхээ хувьд ямар зан чанартай гэж дүгнэдэг вэ?

#20. Байгууллагын олон нийтийн ажил, арга хэмжээнд хэр идэвхитэй оролцдог вэ?

#21. Багийн ажил амжилттай явагдахын тулд багийн гишүүн ямар байх ёстой гэж боддог вэ?

#22. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?

#23. Та яагаад одоогийн ажлаа солих төлөвлөгөөтэй байгаа вэ?

#24. Танд ямар нэгэн ажил, арга хэмжээ, багийн ажлыг удирдан зохион байгуулсан туршлага байгаа бол хуваалцана уу.

#25.  Та өөрийгөө манлайлагчийн хувьд ямар арга барилтай гэж дүгнэдэг вэ?

#26. Таны бодлоор энэ ажлын байран дээр үр бүтээлтэй ажиллахын тулд ямар зүйлүүдийг илүү анхаарах ёстой вэ?

#27. Та аливаа өөрчлөлтөнд дасан зохицохдоо хэр вэ? Бодит жишээ ярина уу.

#28. Таны сүүлийн авч байсан цалин хэд вэ?

#29. Таны цалингийн хүлээлт хэд вэ?

#30. Танд надаас асуух зүйл байна уу?

 

Бид танд шинэ нийтлэл имэйлээр илгээх үү?