Аппликейшин татах

Зөв хандлага сайн ур чадвараас ч чухал

Ажил олгогчид шинээр ажилтан авахдаа ур чадвараас илүү тухайн ажлын байр, компанид хандах түүний хандлагыг хамгийн чухал гэж үзэж байна. Идэвх зүтгэлээр дүүрэн, хариуцлагатай, тухайн байгууллагад хувь нэмрээ оруулахад бэлэн байгаа хүнийг ажилд авах нь тухайн байгууллагад ч өгөөжтэй. Ур чадвар чухал ч ажлын явцад суралцах бүрэн боломжтой. Тиймээс ЗӨВ ХАНДЛАГЫГ сайн ур чадвараас илүүд үзэж байна.

 

Тэгвэл хандлага гэж юу вэ?

Хандлага гэдэг нь нөхцөл байдал болон ямар нэг зүйлийн тухай мөн бусад хүмүүсийн талаар тааламжтай болон тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх сэтгэлгээний үнэлэлт юм. Хүний сэтгэлгээ нь эерэг, сөрөг 2 хандлагаар илэрхийлэгддэг.

Эерэг сэтгэлгээ нь аливаа зүйлийн сайн сайхан тал болоод аливаа бэрхшээлийг даван туулах арга замыг харж чаддаг бол

Сөрөг сэтгэлгээ нь байнга болж бүтэхгүй, дутагдалтай талыг хардаг учраас хүнийг урагш бус хойш чангааж байдаг. Одоо танд эерэг зөв хандлага л хэрэгтэй. Ихэнх ололт амжилтууд  ч зөв хандлагаас улбаатай байдаг.

ЗӨВ ХАНДЛАГАД ХҮРЬЕ

Одоо би энэ нийтлэлдээ зөв хандлага гэж юу болох, хувь хүн болоод удирдагч хүмүүсийн хувьд яагаад чухал байдаг болохыг тухай бичиж байна.
Зорилго амжилтанд хүрэхэд тань туслах 3 зөв хандлагын тухай авч үзье.

Эерэг.  Ихэнх судалгаанаас харахад эерэг хандлага нь зорилгодоо хүрэх чадварыг сайжруулж, ахиц дэвшлийг хурдасгаж, таныг илүү уян хатан болгодог. Түүнчлэн саад бэрхшээлийг даван туулж, зорилгодоо тууштай зүтгэхэд ч тусалдаг.

Боломжтой байдал. Боломжит байдал гэдэг бол таны итгэл үнэмшлийн чухал хэсэг. Та амжилтанд хүрч, зорилгодоо хүрч чадна гэдэгтээ итгэдэг үү? Бусад хүмүүсийн хувьд боломжтой гэдэгт итгэж байгаа бол өөрөө хүрэх боломжтой гэдэгт итгэдэг үү? Энэ бол зөвхөн эерэг сэтгэлгээнээс илүү зүйл. Хэрэв тухайн зорилгод хүрэх боломжтой гэж бодохгүй байгаа бол түүнд хүрэхийн тулд хэрхэн ажиллах вэ? Гэдгийг тодорхойлох боломжгой юм.

Идэвхитэй байдал.  Зорилгынхоо төлөө үйлдэл хийснээр та эрч хүчтэй болж, итгэл үнэмшил, хандлага тань сайжрах болно.  Аливаа зүйлийг бодож, төсөөлсөн ч эхлэхгүй байна гэдэг хойш алхаж буйтай агаар нэг. Бид хөдлөхгүй байгаагаа зогсож байна л гэж боддог. Яг үнэндээ бусад хөдлөж байхад та ухраж байдаг.
 

ТА ЗӨВ ХАНДЛАГА РУУ ТЭМҮҮЛЖ ЭХЛЭХЭЭР ШИЙДСЭН БОЛ ДООРХ ЗҮЙЛС ТАНД ЖААХАН Ч ГЭСЭН ТУСЛАХ БОЛНО.

Одоогийн та ямар хандлагатай вэ өөртөө дүгнэлт хийж эхэл

Таны хийх эхний зүйл бол та өөрийн шийдвэр болон үйлдлээ хянаж, өөрийгөө олж харах явдал юм. Тухайн гаргасан шийдвэрүүд эерэг байна уу сөрөг байна уу гэдгээ тунгаана гэсэн үг. Хэрвээ сөрөг байна гэж үзвэл түүнийгээ эерэг зүйл рүү дахин чиглүүлэх хэрэгтэй.

Зорилготойгоо уялдуул

Ямар нэг үйлдэл хийхийнхээ өмнө тухайн зүйл таны ирээдүйн зорилгод хүрэхэд хэрхэн нөлөөлж болох вэ гэдгээ бодох хэрэгтэй. Хэрэв нэг их хамаагүй, ач холбогдолгүй бол жагсаалтаасаа хас. Зорилгогүй үйлдэл цаг хугацаа, эрч хүчийг дэмий үрдэг.

Харин хэрэгтэй гэж үзвэл хийхээсээ өмнө хийх гэж буй зүйлээ амжилттай сайхнаар төсөөлж, үр дүнг нь урьдчилж харахыг оролдоорой.

Өөрийгөө зоригжуул

Ярьж, бодож байхдаа үргэлж эерэг үгсийг өөртөө хэл. Аль болох “би чадна, надад боломж бий, энд боломж байна, үүнийг хийх боломжтой” гэх мэт эерэг утгатай дараах үгнүүдийг хэрэглэж байгаарай.

Эерэг мэдээлэл авч бай

Эерэг ном, сэтгүүл унш. Амьдралыг янз бүрийн өнцгөөр харахад туслах маш олон төрлийн эерэг номууд бий. Мөн эерэг мэдээлэл агуулсан дуу сонсож, кино үздэг байж ч болох юм.

Өөрийгөө эерэг хүмүүсээр хүрээлүүл:

Таны тархи таны эргэн тойронд байгаа хүмүүсийг автоматаар хуулбарлаж, дуурайдаг болохыг шинжлэх ухааны баримтаар нотолсон байдаг. Үүнийг сэтгэлзүйн толь ч гэж нэрлэдэг. Иймээс та хэнээр өөрийгөө хүрээлүүлнэ та тийм л хүн болдог. Амьдралын талаар эерэг хандлагатай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлснээр тэдний сэтгэлгээ танд сайнаар нөлөөлөх болно. Тэд бусад ихэнх хүмүүсийн адил таныг доош нь хийхийн оронд таныг зорилгодоо хүрэхэд дэмжлэг үзүүлэх болно.

Бодит байдалтай зоригтойгоор тулгар

Аливаа зүйлстэй дасаж сур. Юмс болон нөхцөл байдал өөрчлөгддөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв та бүтэлгүйтсэн эсвэл татгалзал хүлээн авсан бол, тэдгээрээс болж таагүй байгаа бол өөрийнхөө хийсэн үйлдэл болон түүнийг сайжруулахын тулд юу хийж чадахаа эргэж нэг харах хэрэгтэй.

Бусдад талархаж сур

Баярлалаа гэдэг үгийг байн байн хэлж бай. Талархал илэрхийлэх хандлага нь таны амьдралд ямар гайхалтай зүйлс байна вэ гэдгийг ойлгож ухаарахад тусалдаг. Бусад хүмүүсийн өгч буй бэлгэнд, тэр бэлэг нь жирийн л нэг инээмсэглэл байсан ч гэсэн талархлаа илэрхийлж хариу инээмсэглэж сураарай.

Дасгал хөдөлгөөн хий

Алхаж, усанд сэлэх зэрэг спортоор хичээллэж бие махбодоо аль болох идэвхтэй байлгаарай. Энэ нь танд эерэг хандлагаа хөгжүүлэхэд тань туслах эрч хүчийг өгөх болно.

Эерэг хандлагаа хадгалах

Та өмнөх аргуудаас ашиглаж эерэг хандлагатай болох боломжтой ба нэгэнт эерэг хандлагатай болсон тохиолдолд түүнийгээ цаашид хадгалах нь нэн чухал гэдгийг санах хэрэгтэй.

Эцэст нь ЗӨВ ХАНДЛАГА ТАНД ЮУ ӨГЧ ЧАДАХ ВЭ?

- Зөв хандлага тэвчээртэй байх, сахилга баттай байх, бүтээлч байх зөв зан төлөвийг бий болгодог.
 - Зөв хандлага зорилгоо оюун санаандаа хадгалах, боломжуудад сэргэг байх гэх мэт зөв зүйлд анхаарлаа хандуулахад туслана.

- Зөв хандлага зорилгодоо хүрэх, амжилтанд хүрэх зэрэг зөв үр дүнд хүрэх боломжийг олгодог...

Бид танд шинэ нийтлэл имэйлээр илгээх үү?