Аппликейшин татах

Ажлын бүтээмжид юу нөлөөлдөг вэ? Ажил олгогч та анхаарна уу

Бүтээмж гэдэг...

Бүтээмж бол ажлын өгөөжтэй үр дүн юм. Үр өгөөж – цаг хэмнэх, ашиг авчирах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, хамтын зорилгыг биелүүлэх, хөгжлийг бүтээх эерэг үр дүн.
Танай байгууллагын ажлын бүтээмж буурч, гарах эерэг үр дүн нь багасаад байна уу? Үүнд юу нөлөөлдөг тухай одоо бичье.
NPC&Mandal сэтгэл зүйн удирдлагын компанийн “Ажилтны бүтээмжийн тухай” хийсэн судалгааны дүнгээс танд хүргэж байна.
Судалгааг хийхдээ бүтээмж өндөртэй ажилтнуудын бие хүний онцлог байдлыг бүтээмж багатай ажилтнуудтай харьцуулж олон мянган хүн дээр туршилт хийжээ.
 

1. Бие хүний онцлог бүтээмжинд нөлөөлөх нь:

Сэтгэл зүйчид бие хүний төлөвшил бага насанд бүрэлдэн бий болдог гэж үздэг. Гэтэл энэ бие хүний төлөвшил нь ажилтны бүтээмжид шууд нөлөөлдөг байна. Олон улсын эрдэмтэд бүтээмжийг таамаглах талаар олон судалгааны ажил хийж гаргасан байдгаас тухайлбал Америк ажилтны бүтээмжийн 20 – 25 хувийг түүний бие хүний онцлог нөхцөлдүүлж байдаг гэсэн үр дүн гарсан байна.

Мөн PI Worldwide хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг фирмийн хийсэн судалгаа өөртөө итгэх итгэл өндөртэй борлуулалтын менежер өөртөө итгэл багатай менежерээс дунджаар 35%-иар илүү борлуулалт хийдэг гэсэн тооцооллыг гаргасан байна.
Бүтээмж багатай ажилтнууд хариуцлага хүлээх байдал, сахилга бат, өдөөлтийг зохицуулах гэсэн бие хүний хүчин зүйл дээр харьцангуй сул байдаг.
Нийт ажилтнууд өөртөө итгэх итгэл дээр харьцангуй бага үнэлгээтэй байгаа нь Монгол ажилтнуудын ур чадварыг илрүүлэх, хийсэн ажлыг нь тохируулан урамшуулах зэрэг хандлагыг эерэгжүүлэх ажлууд бага байдаг гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

2. Удирдлагын арга барил бүтээмжинд нөлөөлөх нь:
Байгууллагын удирдлага нь байгууллагын уур амьсгал, цаашлаад сайн ажилтны бүтээмжийг бууруулах эсвэл нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэдэг чухал хүчин зүйл юм. Канадын 229 жижиг дунд бизнес эрхлэгч, удирдагч  нарыг түүвэрлэн урт хугацааны турш сэтгэл хөдлөлийг удирдах чадамжийг бий болгон байгууллагынхаа уур амьсгалыг бүрдүүлэх даалгавар өгчээ. 18 сарын турш ажигласны дараа удирдлага нь сэтгэл зүйн таатай уур амьсгалыг бүрдүүлж чадсан байгууллагын орлого өсч илүү амжилттай ажиллах болсон байна. Газрын тосны томоохон компани дээр хийсэн судалгааны үр дүнд ажилчдын шийдвэр гаргалтанд оролцох бие даасан байдал нь бүтээмжийг нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.
Харин энэ судалгааны дүнд удирдлагын арга барил болон байгууллагын хүний нөөцийн бодлого бүтээмжийг тодорхойлогч хүчин юм байна.
Хоорондын уялдаа холбоо багатай удирдлагуудын ажилтнууд бүтээмж багатай байдаг ба хүний нөөцийн бодлого нь бүтээмж багатай ажилтнуудыг бий болоход нөлөөлдөг байна. Нийт ажилтнууд удирдлагаасаа чиглүүлэг бага авдаг гэж үнэлсэн нь удирдлагуудын удирдах арга барилаа өөрчлөх хэрэгтэй харуулсан үзүүлэлт болж байна.  

Нийтлэлийн адаг хэсэгт хэрхэн бүтээмжээ нэмэглүүлэх тухай дэлгэрэнгүй хүргэх болно.

Алберт Эйнштэйн “Анх асуудлыг бий болгосон тэр л бодол хандлагаар асуудлыг эргээд шийдвэрлэж чадахгүй” хэмээн хэлсэн байдаг.
Бүтээмжийг нэмэгдүүлэхэд эдийн засгийн хөшүүрэг зайлшгүй хэрэгтэй. Энэхүү хөшүүрэг нь цалин урамшууллын хэлбэрээс илүү тухайн хүнийг хөгжүүлэх, ажил үүргийн тодорхой байдлыг нэмэгдүүлэх зэргээр хүний нөөцийн хэлтэстээ хөрөнгө оруулалт хийх хэлбэрээр байх нь байгууллагын урт хугацааны ашигтай үйл ажиллагааг тогтворжуулах боломжтой юм.

Дэлхийн томоохон компани ч Бүтээмжийн тухай судалгаа явуулсан байна.

“Yahoo” компаниас дэлхийн компаниудын 100 ажилчид, 100 удирдлагуудтай ярилцлага хийж тэдэнд ажлын бүтээмжийг юунаас илүү олж авдаг вэ? Гэсэн асуулт тавихад:

1. Соёл 2. Технологийн орчин 3. Физикал орчин гэсэн байна.

 – Шилдэг технологи

-              Хүн бүрт хүртээмжтэй, хэрэгтэй байх - Технологийн хувьд хүмүүсийн хэрэглэж дадсан технологиос өөр ашиглахад төвөгтэй функцтай байх нь ажлын бүтээмжийг эрс бууруулдаг байна. Хамгийн энгийн жишээ татахад бид msoffice-н Word программыг ямар ч хувилбар дээр нь хялбар ашиглах чадвартай байдаг бол ижил үүрэгтэй өөр төрлийн программыг ашиглахад функцын зөрүүгээс болж будилах төөрөлдөх, нэгэн хэвийн формат стандартгүй байх, хугацаа алдах, стресстэх магадлал өндөр байдаг.

-              Хэрэглэхэд хялбар энгийн технологи байх - Технологийн шинэчлэлүүд маш эрчимтэй хийгдэж шинэ шинэ технологиуд гарч илүү хялбар болсон мэт боловч тухайн технологийг хэрэглэх ажиллах хүч хоцрогдолтой яваа нь ажлын арга барил, туршлага олж авахад хүндрэл дагуулж байна. Үүнээс улбаалан өнөөх хуучин технологийн хэрэглээ хэвээр үргэлжилж ажлын бүтээмж буурах шалтгаан болдог.

-              Ажилчдын хэрэгцээ болон бизнесийн шаардлагыг уялдуулах  - Ажилчид өөрсдийн ажлыг хөнгөвчлөхийн тулд өндөр үнэтэй маш догь “gadget”-үүдийг хүсч болно. Харин компаний зүгээс тодорхой хэмжүүр тавьж ажлын бүтээмжийг болон ажилчдын урмыг хугалахгүйгээр тэднийг сэтгэл ханамжтай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй.

– Догь физикал орчин

  • Ажилчид ажлын байрандаа гадны хүн эсвэл найзуудаа авчирахыг хүсч байвал тэд ажлын орчноороо бахархах, гайхуулах хүсэлтэй байдгийг мэдэж болох хамгийн шилдэг арга юм. Энэ нь тухайн ажилтан өөрийн ажлын байрандаа сэтгэл ханамжтай ажлын байраа хоёрдогч гэр мэт үздэгийн илрэл болж байдаг
  • Ажилчдаа уян хатан байдлыг санал болгодог байх
  • Байгууллагын үнэ цэнэ ажлын орчны бодит тусгал байдгийг санаж уйтгартай шийдлүүдээс салах
  • Ажиллах орчны тохижилтыг олон хувилбартай болгох. Оффис дотроо амралтын өрөө, кофены өрөө, алжаал тайлах өрөө ч байлгаж болно

 Соёл

Соёл зөв хандлага эерэг харилцаанаас эхлэнэ. Их Британи улсын сэтгэл судлалын нийгэмлэгийн судлаачид бүтээмжийг тайлбарлахдаа: “Ур чадвартай боловч хандлага сөрөг үед олигтой бүтээмж гардаггүй, хандлага эерэг хэдий ч ур чадвараа ашиглахгүй бол мөн л бүтээмж тийм ч их дээрдэхгүй. Иймд ажилчдын ур чадварыг хөгжүүлэх мөн хандлагад нөлөөлөх замаар бүтээмжийг дээшлүүлэх нь хамгийн үр дүнтэй арга гэжээ”.

Та өөрийн байгууллагатаа хэрэгжүүлж болох аргуудыг олж аваарай. 

  • Олон нийт болон ажилчдад компани нь эергээр харагддаг байх
  • Хүн бүрт байгууллага үнэ цэнэтэй байх
  • Зорилго нь тодорхой байх
  • Ажилтан бүр өөрийгөө багийн гишүүн гэж мэдрэх
  • Олон талт байдлыг хангадаг байх
  • Хамтрагчдаасаа туслалцаа авахад цааргалдаггүй байх
  • Шинэ зүйл сурах чадвартай байх түүнийгээ хэрэгтэй цагт нь хэрэгжүүлэх нөхцөл байдлаар хангах
  • Ажилтнуудад шударга ханддаг байх
  • Удирдлагууд ба менежерүүд нь зөвлөгч, зааварлагч байх
  • Ажилчдын эрүүл мэндэд санаа тавьж анхаардаг байх нь ажилтныг сэтгэл ханамжтай өндөр бүтээмжтэй ажиллахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байх

Байгууллагын бүтээмжийг юу нэмэгдүүлэх вэ

Байгууллага бүр өөрсдийн гэсэн соёл, ажлын арга барил, онцлогтой. Гэвч ямар ч байгууллагын үйл ажиллагаа, амжилт тухайн компанид ажиллаж байгаа ажилчдын бүтээмжээс маш их хамаардаг. Ихэнх байгууллагын хувьд ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх гол хөшүүргийг цалин, урамшуулалтай холбохыг оролддог. KPI (гүйцэтгэлийн үнэлгээ) тооцох, илүү цагийн урамшуулал гэх мэт аргачлал нь хүнийг тодорхой хугацаанд л маш идэвхитэй, бүтээмжтэй ажиллахад нөлөөлдөг бөгөөд урт хугацааны үр дүнд хүргэдэггүй байна. Байгууллагын үр дүнтэй байдалд нөлөөлдөг хүчин зүйлсийг үндсэндээ хоёр хувааж болно. Ажлын орчин, технологи, дэд бүтэц болон менежмент, арга барил, дотоод соёл гэж. Эдгээр зүйлсэд анхаарснаар танай байгууллагын, бизнесийн үр дүн, хурд өсөх боломжтой билээ. 

БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭМЖИЙГ НЭМЭХ ЧУХАЛ ЗҮЙЛС

АЖЛЫН ОРЧИН

Та ганцаар ч бай, багаар ажилладаг ч бай, ажлаа үр дүнтэй хийхэд нөлөөлөх чухал зүйлсийн нэг бол ажлын орчин юм. Оффисын ажилтнуудын ажлын бүтээмж, бүтээлч сэтгэлгээ, ажлын хурд зэрэг нь ажиллаж буй орчноос шууд хамааралтай байдаг. Тийм ч учраас дэлхий даяар оффисын шийдлийг ажлын онцлог, байгууллагын онцлогоос хамааран янз бүрээр гарган, ихэд анхаардаг болоод байгаа юм. Ширээний өндөр нам, сандал ширээний байршлууд, агааржуулалт зэрэг хүн бүхний мэддэг зүйлсээс гадна гэрэлний өнгө мэтийн нарийн деталь зүйлсээс эхлээд амарч сэргэх хэсэг, байршил сольж ажиллах боломжууд хүртэл олон зүйлийг чухалд тооцдог болсон байна.

БАГИЙН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ АППликейшин, ВЭБСАЙТ

Аливаа бизнесийн амжилттай байдал зөв төлөвлөлт, багийн ажиллагаанаас ихээхэн хамаардаг. Үүнийг үр дүнтэй болгох хамгийн сайн арга бол багийн ажиллагааг сайжруулах технологийг ашиглах явдал юм. Амаар яригдсан, толгойнд бодогдсон зүйлээ зориулалтын апп, вэбүүд дээр буулгаж, хөтөлж, төлөвлөж, шуурхай харилцах нь ажлын хурдыг нэмж, үр дүнтэй байдлыг өсгөнө. Үүнд багийн ажиллагааны Slack,
Facebook WorkplaceTrelloYahoo Together зэрэг апп, вэбүүдийг туршиж үзэхийг зөвлөе.

АЖЛЫГ ХУРДАСГАХ ИНТЕРНЭТ

Оффисын ажилтнуудын хамгийн чухал хэрэгцээ бол яахын аргагүй интернэт билээ. Хурдан интернэтийн чухал байгууллагууд ойлгодог ч харин интернэтийн аюулгүй байдлын талаар сайн ойлголтгүй байх нь бий. Байгууллагын онцлогтоо тааруулан интернэтийн хэрэглээ, хурдны тусгайлсан зохицуулалтыг хийх, ажлын бус цагаар олон нийтийн сүлжээ, торрент, видео хандалтыг зөвшөөрөх, интернэтийн урсгалд хяналт тавьж болзошгүй халдлагаас сэргийлэх зэргээр зохицуулалт хийх нь олон талын ашигтай байдаг

ТУСГАЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Компаниудын гаргадаг нэг алдаа бол бүгдийг өөрөө хийх гэдэг явдал юм. Нэг чиглэлд мэргэшсэн компаниуд санхүү, мэдээллийн технологи зэрэг дагавар зүйлсдээ түүртэж гол үйл ажиллагаан дээрээ төвлөрч чадахгүй байх тохиолдол олон. Энэ нь ихэнхдээ хэдэн төгрөг хэмнэх зорилгоос үүддэг ч эцэстээ цаг, мөнгө, хөдөлмөрийн хувьд илүү зардалтай байгаад дуусах нь бий. Их ажиллах биш ухаалаг ажиллаж, өөрсдийн гол өрсөлдөх давуу талд түшиглэн бизнесээ явуулах нь оновчтой байдаг.

Бид танд шинэ нийтлэл имэйлээр илгээх үү?