Аппликейшин татах

Цахим хуудас хэрэглэх журам

Энэхүү цахим хуудсыг хэрэглэснээр хэрэглэгч нь цахим хуудас хэрэглэх журмыг хүлээн зөвшөөрч буйг илтгэх бөгөөд энэхүү журамтай цахим хуудсыг хэрэглэхийн өмнө анхааралтай уншиж танилцана уу. Хэрэв хэрэглэгч манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол манай цахим хуудсыг хэрэглэхгүй байхыг зөвлөе.

Цахим хуудас хэрэглэх журам нь цахим хуудсын зочин хэрэглэгч, бүртгүүлсэн хэрэглэгчид нэгэн адил хамаарна. Энэхүү үйлчилгээний нөхцөл бүхий цахим хуудас хэрэглэх журам нь цахим хуудсыг ажиллуулагч, цахим хуудсын хэрэглэгч нарын хооронд хийж буй гэрээ юм.

Цахим хуудсын эзэмшигчийн хувьд бид хэзээд дараах эрхтэй:

  • Үйлчилгээний нөхцлийг өөрчлөх
  • Цахим хуудсын агуулга, өнгө, дизайныг өөрчлөх, үйлдэл нэмэх, хасах,
  • Цахим хуудастай холбоотой аливаа төлбөр болон төлбөрийн хэмжээг өөрчлөх
  • Хэрэглэгчийн хэрэглэх хугацаанд хязгаар тогтоох

Цахим хуудасны хэрэглэгч дараах үүрэг хүлээнэ:

  • Энэхүү цахим хуудсыг хэрэглэхийн тулд хэрэглэгч 18 буюу түүнээс дээш настай байх шаардлагатай.
  • Хэрэглэгч өөрийн оруулсан, нийтэлсэн мэдээллийн үнэн зөвд хэрэглэгч өөрөө бүрэн хариуцлага хүлээнэ.
  • Хэрэглэгч өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй бөгөөд нэвтрэх нэр, нууц үгээ чандлан хамгаална.
  • Ажил хайгчаар бүртгүүлсэн хэрэглэгчийн CV болон CV дээрх мэдээллийг ажил олгогч, ажилтан хайж буй хэрэглэгч үзэх эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрнө.
  • Ажлын зар, CV бааз болон манай веб хуудасны бусад онцлог функцуудыг зөвхөн ажлын зар ба ажил мэргэжлийн талаар мэдээлэл хайж буй хувь хүн болон ажилтан хайж буй ажил олгогч хэрэглэхийг зөвшөөрнө.
  • Ажил олгогч нь манай цахим хуудаснаас олж авсан ажил олгогчийн мэдээллийг ажилтан сонгон шалгаруулах, ажилд авахаас өөр зорилгоор ашиглах, бусдад дэлгэхийг хориглоно.
  • Цахим хуудас болон үүн дээр байршуулсан мэдээ мэдээлэл контентыг дур мэдэн өөрчлөх, хувийн хэрэглээнээс бусад зорилгоор ашиглах, хуулбарлах, түгээхийг хориглоно.
  • Цахим хуудас болон үүн дээр байршуулсан мэдээ мэдээлэл контентыг дур мэдэн өөрчлөх, хувийн хэрэглээнээс бусад зорилгоор ашиглах, хуулбарлах, түгээхийг хориглоно.
  • Цахим хуудсанд бусдын нэр төрд халдсан, гэмт хэрэг, садар самууныг сурталчилсан мэдээлэл, контент нийтлэхийг хориглоно.

Jobsite.mn-н лого болон цахим хуудас нь зохиогчийн эрх, оюуны өмчөөр хамгаалагдсан болно.

Цахим хуудас хэрэглэх журам өөрчлөгдсөн тохиолдолд хэрэглэгчдэд имэйлээр мэдэгдэж байх бөгөөд ийнхүү мэдэгдсэний дараа хэрэглэгч цахим хуудсыг хэрэглэх нь тухайн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.