Аппликейшин татах

Олон Улсын Стандартын Академи нь анх “BSI TRAINING AKADEMY “ /Британы стандартын байгууллагын сургалтын төв/ нэртэйгээр 2016 онд үүсгэн байгуулагдсан. 2017 оноос “INTERNATIONAL STANDART ACADEMY (ISA)“ /Олон улсын стандартын академи/ болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст менежментийн тогтолцооны стандартын шаталсан танхимын болон байгууллага дээрх сургалтуудыг анх удаа Монгол улсын хэмжээнд явуулж байна. Алсын хараа: ДЭЛХИЙН ХӨГЖИЛД ХҮРЭХ ТҮЛХҮҮР МЭДЛЭГИЙГ ЭЗЭМШҮҮЛНЭ Эрхэм зорилго: МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ҮНДЭСНИЙ МЭРГЭЖИЛТЭНГ БЭЛТГЭНЭ Сургалтыг менежментийн тогтолцооны стандартуудаар үндэсний болон гадаад багштай жилийн календарчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулдаг. Аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр байгууллага дээрх сургалтыг зохион байгуулдаг. Сургалтын төрөл:  Менежментийн тогтолцооны танилцуулах сургалт /2-4 цаг/  Модуль 1, Стандартын шаардлагууд / 1өдөр /  Модуль 2, Стандартыг хэргэжүүлэх / 2 өдөр /  Модуль 3, Дотоод аудитор бэлтгэх / 3 өдөр /  Модуль 4, Тэргүүлэх аудитор бэлтгэх сургалт / 5 өдөр / гадаад багштай  Зөвлөх бэлтгэх сургалт / 3 өдөр /  Сургагч багш бэлтгэх сургалт / 3 өдөр / гадаад багштай Олон Улсын Стандартын Академи ХХК нь Франц улсын “Афнор” групп, ОХУ-ын EEG, БНХАУ-ын UICC, Сингапурын GIC, Малайзийн CIMY, Казакстаны НЦА байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан сургалтын модул солилцох, хамтран бэлтгэх, онлайн сургалт зохион байгуулах, багш урилгаар ажиллуулах, тухайн улсад хамтарсан сургалт явуулах, үндэсний сургагч багш нарыг хүлээн зөвшөөрүүлэх, зохион байгуулсан сургалтад хамрагдсан оролцогчдод тухайн байгууллагын гэрчилгээг олгуулах, сургалтын үр дүнг тухай бүр үнэлэн тогтмол сайжруулалт хийх зэргээр сургалтын чанарыг сайжруулан ажиллаж байна.

Нийтэлсэн зар : 0